
Өргөн сонголттой
Ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний сэтгүүл, судалгааны бүтээлүүд /докторын диссертаци, магистрын дипломын ажил, бакалаврын дипломын ажил/ болон тайлан, статистик зэрэг олон төрлийн цахим материалтай.Байнгын шинэчлэл
Шинэ ном, эрдэм шинжилгээний сэтгүүл, судалгааны бүтээлээр байнга нэмэгддэг тул хамгийн сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийг ашиглах боломжтой.Судалгааны эргэлт
МУИС-ийн багш, суралцагчдын болон бусад бүтээлийг судалгааны эргэлтэнд оруулж, илүү олон уншигчдад хүргэх ач холбогдолтой.Цаг хугацааг хэмнэнэ
Номын санд биечлэн очих шаардлагагүй, хэрэгцээт мэдээллийг цахим санд нэвтрэн шууд үзэх боломжтой.Хүртээмжтэй
Бүртгэлтэй хэрэглэгч нэгэн зэрэг хэзээ ч, хаанаас ч хандаж хэрэгцээт мэдээллийг хайх, ашиглах боломжтой.Номын сангийн дэргэдэх бие даасан анхны цахим сан
Үзэх
Үзэх
МУИС-ийн цахим номын сан “e-library.num.edu.mn” нь Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн хэвлэмэл сан хөмрөгийг түшиглэн хөгжүүлж буй Монголдоо анхдагч цахим номын сан бөгөөд ном, сэтгүүл, судалгааны бүтээл, тайлан статистик гэсэн үндсэн дөрвөн төрөлтэй. Төрөл тус бүр нь 2-14 дэд төрөл болон задарсан.
Хайлтын систем нь номын агуулга, түлхүүр үг, шинжлэх ухааны ангилал, зохиогч, эмхтгэгч, бүтээлд оролцсон бусад хүмүүсийн нэр, бүтээл хэвлэгдсэн огноогоор гэх мэт олон хувилбараар илрүүлэх боломжийг олгодог.









