Захиалгат сургалт

“НОМЫН САН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН” -гээс жил бүр явуулдаг, маш их ЭРЭЛТТЭЙ 📕“НОМЫН САНЧ” чадамжид суурилсан сургалт зохион байгуулдаг.
Сургалт явуулах хэлбэр: Зөвхөн танхимаар 1 сарын хугацаанд 80% практик, дадлага дээр суурилж, 20% онол лекцийн хэлбэрээр явагдана. Салбартаа тэргүүлэх магистр болон түүнээс дээш зэрэгтэй багш нар 👩‍🏫сургалтыг удирдаж явуулна.
Хичээл: Суралцагчдыг давхар ажлаа хийх боломжоор хангахын тулд 🏫 Даваагаас Пүрэв гарагуудад үдээс өмнө явагдана 🙋‍♂️
Тавигдах шаардлага: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй суралцагч байна.
📞Холбоо барих: 99988231
📨 И-мэйл: library.institute21@gmail.com
МУИС-д сурч байгаа гадаад оюутнууддаа зориулан орчин цагийн монгол хэлээр бичигдсэн судалгааны бүтээлүүдийг хурдтай уншиж, судлах, судалгааны ажлаа бичихэд нь туслах зорилгоор кирил үсгээр унших, бичих сургалтыг эхлүүлж байна. Сургалтыг ганцаарчилсан болон бүлгээр зохион байгуулна. Сургалт, зөвлөгөөний талаарх мэдээллийг 75754400-1411 Ахлах мэргэжилтэн О.Нарантуяатай холбогдон авна уу.
МУИС -ийн Номын сан нь гадаадын EBSCO, JSTOR, SPRINGER, SAGE PUBLISHING, AGORA зэрэг 17 цахим сангаас хэрхэн хайлт хийж, өөрийн сонирхсон эрдэм шинжилгээний бүтээлүүдийг унших болон байгалийн шинжлэх ухаан, эсвэл нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны мэдээлэл, өгүүллийг аль сангаас үзэх боломжтой талаарх сургалтыг зохион байгуулдаг. Сургалт захиалах бол 75754400-1418 Номын санч Б.Баттулгатай холбогдоно уу.
Ахисан түвшний судлаачид судалгааны ажлаа бичих явцад тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь APA стандартаар эшлэл зүүлт бичих асуудал байдаг. Үүнийг шийдэхийн тулд энэхүү сургалтаа зохион байгуулахад бид бэлэн байна. Сургалтын талаарх мэдээллийг 75754400-1411 Ахлах мэргэжилтэн О.Нарантуяатай холбогдон авна уу.