Тогтмол хэвлэлийн уншлагын танхим
Сан хөмрөг: Өдөр тутмын сонин, сэтгүүл үзэх боломжтой.
Тогтмол хэвлэлийн тоо: 10.000 нэгж
Хэл: Монгол, орос, англи хэл дээр хэвлэгдсэн тогтмол хэвлэлтэй
Суудлын тоо: 14 уншигчийн суудалтай
Үйлчилгээний хэлбэр: Холимог үйлчилгээний хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн 2 жилийн хэвлэлийг тавиураас шууд авч унших боломжтой, өмнөх оны хэвлэлийг номын санчаар дамжуулан далд фондоос авна.
Үйлчлүүлэгч: МУИС-ийн бүх түвшний суралцагчид, багш нар болон гадны зочин уншигчдад үйлчилгээ үзүүлнэ.
Уншигч тогтмол хэвлэл уншихаас гадна дараах үйлчилгээг авах боломжтой:
- Номын санчаас мэдээлэл, лавлагаа авах
- Өдөр тутмын сонин, сэтгүүлийн архив нь сэтгүүл зүйн хөтөлбөрийн суралцагчид сургалтын гарын авлага, эх сурвалж болох боломжтой.
Уншлагын танхимаар үйлчлүүлэхэд хориотой зүйлс:
- Гадуур хувцас, цүнхтэйгээ орох
- Гаднаас ном, сурах бичиг авч орох
- Чанга ярих, бусдад саад учруулах
- Хүнсний зүйл идэх, хог хаях зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.
Санамж:
- Уншлагын танхимд ном, цүнхтэй орох хориотой тул эд зүйлсээ B1 давхрын локерт үлдээнэ.
- Нотебүүк, дэвтэр болон бусад хэрэгтэй зүйлсээ ил харагддаг уутанд хийж авч орно.
- Уншлагын танхимд хувийн эд зүйлсээ хараа хяналтгүй орхиж болохгүй. Гээгдэж, үрэгдүүлсэн тохиолдолд номын сангийн ажилчид хариуцахгүй болно.
- Ном, хэвлэлийг гэмтээхгүй, ариг гамтай хэрэглэнэ.
- Уншлагын танхимд усны савтай орохыг зөвшөөрнө.
I давхар 108 тоот
Бүх оюутнууд
Монгол хэл
Сонин, сэтгүүл
Лавлагаа-мэдээлэл
