Солонгос судлалын уншлагын танхим
Сан хөмрөг: Солонгосын түүх, соёл, уран зохиолын ном болон солонгос хэлний сурах бичгүүд үзэх боломжтой. Мөн Хятадын түүх, соёл, уран зохиол, шашин, гүн ухааны чиглэлийн номуудтай.
Ном, хэвлэлийн тоо: 2000 гаруй
Хэл: Солонгос, англи, хятад хэл дээр хэвлэгдсэн номтой
Суудлын тоо: 8 уншигчийн суудалтай.
Үйлчилгээний хэлбэр: Чөлөөт сонголттой уншлагын танхим, уншигч тавиураас номоо өөрөө сонгож авна.
Үйлчлүүлэгч: МУИС-ийн бакалаврын түвшний оюутнуудад үйлчилгээ үзүүлнэ.
Уншигч ном, сурах бичиг авч уншихаас гадна дараах үйлчилгээг авах боломжтой:
- Интернэт, компьютер ашиглах
- Номын санчаас мэдээлэл, лавлагаа авах
- Шинээр ирсэн номын мэдээлэл, танилцуулга авах
- Номын санд хүрэлцэхгүй байгаа болон байхгүй номын талаар санал оруулах
Уншлагын танхимаар үйлчлүүлэхэд хориотой зүйлс:
- Гадуур хувцас, цүнхтэйгээ орох
- Гаднаас ном, сурах бичиг авч орох
- Чанга ярих, бусдад саад учруулах
- Хүнсний зүйл идэх, хог хаях зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.
Санамж:
- Уншлагын танхимд ном, цүнхтэй орох хориотой тул эд зүйлсээ B1 давхрын локерт үлдээнэ.
- Нотебүүк, дэвтэр болон бусад хэрэгтэй зүйлсээ ил харагддаг уутанд хийж авч орно.
- Уншлагын танхимд хувийн эд зүйлсээ хараа хяналтгүй орхиж болохгүй. Гээгдэж, үрэгдүүлсэн тохиолдолд номын сангийн ажилчид хариуцахгүй болно.
- Ном, хэвлэлийг гэмтээхгүй, ариг гамтай хэрэглэнэ.
- Уншлагын танхимд усны савтай орохыг зөвшөөрнө.
I давхар
Танхимын үйлчилгээ
Лавлагаа-мэдээлэл
Бүх оюутнууд
