Түгээмэл асуулт, хариулт
Асуулт хариулт
Номын сангийн уншигчаар хэрхэн бүртгүүлэх вэ?
МУИС-ийн үнэмлэх /оюутан, магистр, доктор, багш, ажилтан/ ашиглан номын сангийн уншигчаар бүртгүүлж үйлчилгээ авна. Номын сангийн систем нь МУИС-ийн удирдлагын Сиси мэдээллийн системээс таны мэдээллийг автоматаар татаж авах бөгөөд суралцагч та “Идэвхтэй сурч байгаа” төлөвт байх шаардлагатай.
Гэрээр ном олгох фондоос хэдэн ном, хэдэн хоногийн хугацаатай авч болох вэ?
Номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, үйлчилгээ хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Салбар сургуулиас гэрээр ном авсан нөхцөлд, төв номын сангийн гэрээр ном олгох фондоос ном нэмж авч болох уу?
Болно.
Байгалийн ухааны уншлагын танхим, нийгмийн ухааны уншлагын танхимаас гэрээр ном олгох уу?
Чөлөөт сонголттой уншлагын танхимаас гэрээр ном олгохгүй зөвхөн сууж унших боломжтой.
Гэрээр ном авсан нөхцөлд номын хугацааг дахин сунгах уу?
Тухайн номын эрэлт, хүртээмжээс хамаарч сунгах эсэхийг номын санч шийднэ.
