Арга зүй, лавлагаа мэдээлэл, үйлчилгээний хэсэг

Арга зүй, лавлагаа мэдээлэл, үйлчилгээний хэсэг нь:

  • Шинэ номын мэдээ гаргах
  • Номзүйн бүртгэл эмхэтгэн хэвлүүлэх
  • Судалгаа шинжилгээ хийх, өгүүлэл хэвлүүлэх
  • Мэргэжлийн ном, гарын авлага хэвлүүлэх
  • Номын сангийн ажилтнуудад мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх
  • Ахисан түвшний лавлагаа өгөх
  • Уншигч-хэрэглэгч, ажилтнаас судалгаа авах, дүгнэх, сайжруулалтыг хийх
  • Санал хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх
  • Хөтөлбөр, үйл ажиллагаа зохион байгуулах
  • Номын сангийн үйлчилгээтэй холбоотой тайлан, төлөвлөгөө гаргах ажлуудыг хийдэг. 

МУИС-ийн Номын сангаас дараах "Ном зүйн бүртгэл"-ийг цувралаар хэвлүүлсэн.  Үүнд: 

  1. “МУИС-ийн Номын сангийн ном зүйн бүртгэл I” (2011-2015 он хүртэлх хугацаанд МУИС-ийн номын санд шинээр ирсэн монгол, орос, англи, герман хэл дээрх мөн уйгуржин монгол бичгээр хэвлэгдсэн 2300 гаруй номыг хамруулсан ном зүй)
  2. “МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл II” (МУИС-ийн Номын санд хадгалагдаж буй магистр, докторын судалгааны бүтээлийн номзүй 1970-2018 он)
  3. “МУИС-ийн номын сангийн номзүйн бүртгэл III” (Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш нарын бүтээлийн номзүй)
  4. “МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл IV” (МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичгийн өгүүллийн ном зүй 1946-2020 он)
  5. "МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл V" (2016-2020 он хүртэлх хугацаанд МУИС-ийн номын санд шинээр ирсэн монгол, орос, англи, герман хэл дээрх мөн уйгуржин монгол бичгээр хэвлэгдсэн 3569 номыг хамруулсан ном зүй)
  6. "МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл VI" (Цахим хувилбараар бүрдүүлэлт хийгдсэн ном)