Гадаад номын уншлагын танхим
Сан хөмрөг: Бүх чиглэлийн шинжлэх ухааны ном, сурах бичиг, гарын авлага, толь бичиг болон бусад бүтээлүүдийг үзэх боломжтой.
Ном, хэвлэлийн тоо: 3500 орчим номтой, далд фондод 17000 ном байршдаг.
Хэл: Англи хэл дээр хэвлэгдсэн номтой. Герман, франц, итали, испани болон бусад өрнийн улсын хэл дээр хэвлэгдсэн ном цөөн тоогоор бий.
Суудлын тоо: 8 уншигчийн суудалтай
Үйлчилгээний хэлбэр: Чөлөөт сонголттой уншлагын танхим, уншигч тавиураас номоо өөрөө сонгож авна.
Үйлчлүүлэгч: МУИС-ийн бакалаврын түвшний оюутнуудад үйлчилгээ үзүүлнэ.
Уншигч ном, сурах бичиг авч уншихаас гадна дараах үйлчилгээг авах боломжтой:
- Номын санчаас мэдээлэл, лавлагаа авах
- Шинээр ирсэн номын мэдээлэл, танилцуулга авах
- Номын санд хүрэлцэхгүй байгаа болон байхгүй номын талаар санал оруулах
- Далд фондод байгаа гадаад хэлээрх номыг захиалж, уншлагын танхимд сууж унших боломжтой.
Уншлагын танхимаар үйлчлүүлэхэд хориотой зүйлс:
- Гадуур хувцас, цүнхтэйгээ орох
- Гаднаас ном, сурах бичиг авч орох
- Чанга ярих, бусдад саад учруулах
- Хүнсний зүйл идэх, хог хаях зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.
Санамж:
- Уншлагын танхимд ном, цүнхтэй орох хориотой тул эд зүйлсээ B1 давхрын локерт үлдээнэ.
- Нотебүүк, дэвтэр болон бусад хэрэгтэй зүйлсээ ил харагддаг уутанд хийж авч орно.
- Уншлагын танхимд хувийн эд зүйлсээ хараа хяналтгүй орхиж болохгүй. Гээгдэж, үрэгдүүлсэн тохиолдолд номын сангийн ажилчид хариуцахгүй болно.
- Ном, хэвлэлийг гэмтээхгүй, ариг гамтай хэрэглэнэ.
- Уншлагын танхимд усны савтай орохыг зөвшөөрнө.
I давхар 114 тоот
Танхимын үйлчилгээ
Бүх оюутнууд
Гадаад хэл
Лавлагаа-мэдээлэл
