Цахим уншлагын танхим

Сан хөмрөг: Аудио, видео материалаас бүрдсэн сан хөмрөгтэй.

Материалын тоо: 600 гаруй CD, DVD-тэй.

Хэл: Монгол, англи, орос хэл дээр хэвлэгдсэн материалтай.

Суудал: 36 уншигчийн суудалтай.

Үйлчилгээний хэлбэр: Номын санчаар дамжуулан аудио, видео материал үзэх боломжтой.

Үйлчлүүлэгч: МУИС-ийн бакалаврын түвшний оюутнуудад үйлчилгээ үзүүлнэ.

Уншигч зураг, видео материал үзэхээс гадна дараах үйлчилгээг авах боломжтой

- Интернэт, компьютер ашиглах

- Номын санчаас  мэдээлэл, лавлагаа авах

- МУИС-ийн Номын сангийн цахим номын сан https://e-library.num.edu.mn/ ашиглах

- Гадаад онлайн сангууд ашиглах

- Цахим номын сан, онлайн сан ашиглах хэрэглээний сургалтад суух боломжтой.

Уншлагын танхимаар үйлчлүүлэхэд хориотой зүйлс

- Гадуур хувцас, цүнхтэйгээ орох

- Гаднаас ном, сурах бичиг авч орох

- Чанга ярих, бусдад саад учруулах

- Хүнсний зүйл идэх, хог хаях зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.

Санамж:

- Уншлагын танхимд ном, цүнхтэй орох хориотой тул эд зүйлсээ B1 давхрын локерт үлдээнэ.

- Нотебүүк, дэвтэр болон бусад хэрэгтэй зүйлсээ ил харагддаг уутанд хийж авч орно.

- Уншлагын танхимд хувийн эд зүйлсээ хараа хяналтгүй орхиж болохгүй. Гээгдэж, үрэгдүүлсэн тохиолдолд номын сангийн ажилчид хариуцахгүй болно.

- Ном, хэвлэлийг гэмтээхгүй, ариг гамтай хэрэглэнэ.

- Уншлагын танхимд усны савтай орохыг зөвшөөрнө.

  • III давхар 307 тоот

  • Бүх оюутнууд

  • Монгол, Гадаад хэл

  • Танхимын үйлчилгээ

  • Лавлагаа-мэдээлэл