МУИС-ийн номын сантай танилцах хөтөчтэй аялал

Ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид мэргэжил сонгох, МУИС-ийн элсэлтийн талаарх мэдээлэл авахдаа номын сангийн хөтөчтэй аяллыг захиалж болно. Хөдөө орон нутгаас ирж байгаа багш сурагчид МУИС-ийн Элсэлт бүртгэлийн албанаас мэдээлэл авах бол урьдчилан цаг захиалахыг зөвлөе.

Хөтөчтэй аяллаар номын сантай танилцах бол М.Пүрэвсүрэнтэй холбогдоно уу. 75754400-1413