Байгалийн шинжлэх ухааны уншлагын танхим
Сан хөмрөг: Байгаль шинжлэл, Математик, Физик, Хими, Геологи, Биологи, Техник, Хөдөө аж ахуй, Анагаахын шинжлэх ухааны ном, сурах бичиг, гарын авлага, толь бичиг болон бусад бүтээлүүдийг үзэх боломжтой.
Ном, хэвлэлийн тоо: 45.000
Хэл: Монгол, орос, англи хэл дээрх номтой
Суудлын тоо: 200 уншигчийн суудалтай, 16 суудалтай бүлгээр ажиллах өрөөтэй.
Үйлчилгээний хэлбэр: Чөлөөт сонголттой уншлагын танхим, уншигч тавиураас номоо өөрөө сонгож авна.
Үйлчлүүлэгч: МУИС-ийн бакалаврын түвшний оюутнуудад үйлчилгээ үзүүлнэ.
Уншигч ном, сурах бичиг авч уншихаас гадна дараах үйлчилгээг авах боломжтой:
- Интернэт, компьютер ашиглах
- Багаар ажиллах өрөө ашиглах
- Номын санчаас мэдээлэл, лавлагаа авах
- Шинээр ирсэн номын мэдээлэл, танилцуулга авах
- Номын санд хүрэлцэхгүй байгаа болон байхгүй номын талаар санал оруулах
- Түр амрах хэсэгт амрах /буйдантай/
- Шатар тоглох боломжтой.
Уншлагын танхимаар үйлчлүүлэхэд хориотой зүйлс:
- Гадуур хувцас, цүнхтэйгээ орох
- Гаднаас ном, сурах бичиг авч орох
- Чанга ярих, бусдад саад учруулах
- Хүнсний зүйл идэх, хог хаях зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.
Санамж:
- Уншлагын танхимд ном, цүнхтэй орох хориотой тул эд зүйлсээ B1 давхрын локерт үлдээнэ.
- Нотебүүк, дэвтэр болон бусад хэрэгтэй зүйлсээ ил харагддаг уутанд хийж авч орно.
- Уншлагын танхимд хувийн эд зүйлсээ хараа хяналтгүй орхиж болохгүй. Гээгдэж, үрэгдүүлсэн тохиолдолд номын сангийн ажилчид хариуцахгүй болно.
- Ном, хэвлэлийг гэмтээхгүй, ариг гамтай хэрэглэнэ.
- Уншлагын танхимд усны савтай орохыг зөвшөөрнө.
Уншлагын танхимын цахим хаяг: https://www.facebook.com/groups/578822327359412
Бакалаврын түвшин
Монгол, Гадаад хэл
Танхимын үйлчилгээ
Лавлагаа-мэдээлэл
Бүлгээр ажиллах өрөө

