Ховор ном, монгол бичгийн уншлагын танхим
Сан хөмрөг: Ховор ном, толь бичиг, гар бичмэл үзэх боломжтой. Монголын түүх, соёл, хэл шинжлэл, утга зохиолын чиглэлийн ном түлхүү бий.
Ном, хэвлэлийн: 1300 орчим
Хэл: Монгол бичиг, төвд, манж хэл дээр хэвлэгдсэн номтой
Суудал: 10 уншигчийн суудалтай.
Үйлчилгээний хэлбэр: Тусгай үзэсгэлэнгийн зориулалттай тавиурт байршиж буй номтой танилцан, номын санчаар дамжуулан авч үзнэ.
Үйлчлүүлэгч: МУИС-ийн бүх түвшний суралцагчид, багш нар болон хамтын ажиллагаатай МУБИС, СУИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС –ийн оюутнуудад үйлчилгээ үзүүлнэ.
Уншигч ном, сурах бичиг авч уншихаас гадна дараах үйлчилгээг авах боломжтой:
- Интернэт, компьютер ашиглах
- Номын санчаас мэдээлэл, лавлагаа авах
- Шинээр ирсэн номын мэдээлэл, танилцуулга авах
- Номын санд хүрэлцэхгүй байгаа болон байхгүй номын талаар санал оруулах
Уншлагын танхимаар үйлчлүүлэхэд хориотой зүйлс:
- Гадуур хувцас, цүнхтэйгээ орох
- Гаднаас ном, сурах бичиг авч орох
- Чанга ярих, бусдад саад учруулах
- Хүнсний зүйл идэх, хог хаях зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.
Санамж:
- Уншлагын танхимд ном, цүнхтэй орох хориотой тул эд зүйлсээ B1 давхрын локерт үлдээнэ.
- Нотебүүк, дэвтэр болон бусад хэрэгтэй зүйлсээ ил харагддаг уутанд хийж авч орно.
- Уншлагын танхимд хувийн эд зүйлсээ хараа хяналтгүй орхиж болохгүй. Гээгдэж, үрэгдүүлсэн тохиолдолд номын сангийн ажилчид хариуцахгүй болно.
- Ном, хэвлэлийг гэмтээхгүй, ариг гамтай хэрэглэнэ.
- Уншлагын танхимд усны савтай орохыг зөвшөөрнө.
Уншлагын танхимын цахим хаяг: https://www.facebook.com/profile.php?id=61590138178313
I давхар 101 тоот
Танхимын үйлчилгээ
Бүх оюутнууд
Гадаад хэл
Лавлагаа-мэдээлэл
Гадны оюутнууд
