Нийгмийн шинжлэх ухааны уншлагын танхим
Сан хөмрөг: Социологи, Эдийн засгийн шинжлэх ухаан, Улс төрийн шинжлэх ухаан, Боловсрол сурган хүмүүжүүлэх судлалын шинжлэх ухаан, Төр эрх зүйн шинжлэх ухаан, Сэтгэл судлалын шинжлэх ухаан, Биеийн тамир спорт, Сэтгүүл зүй, Цэргийн шинжлэх ухааны ном, сурах бичиг, гарын авлага, толь бичиг болон бусад бүтээлүүдийг үзэх боломжтой.
Ном, хэвлэлийн тоо: 23.000
Хэл: Монгол, Орос хэл дээр хэвлэгдсэн номтой
Суудлын тоо: 60 уншигчийн суудалтай.
Үйлчилгээний хэлбэр: Чөлөөт сонголттой уншлагын танхим, уншигч тавиураас номоо өөрөө сонгож авна.
Үйлчлүүлэгч: МУИС-ийн бакалаврын түвшний оюутнуудад үйлчилгээ үзүүлнэ.
Уншигч ном, сурах бичиг авч уншихаас гадна дараах үйлчилгээг авах боломжтой:
- Интернэт, компьютер ашиглах
- Номын санчаас мэдээлэл, лавлагаа авах
- Шинээр ирсэн номын мэдээлэл, танилцуулга авах
- Номын санд хүрэлцэхгүй байгаа болон байхгүй номын талаар санал оруулах
Уншлагын танхимаар үйлчлүүлэхэд хориотой зүйлс:
- Гадуур хувцас, цүнхтэйгээ орох
- Гаднаас ном, сурах бичиг авч орох
- Чанга ярих, бусдад саад учруулах
- Хүнсний зүйл идэх, хог хаях зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.
Санамж:
- Уншлагын танхимд ном, цүнхтэй орох хориотой тул эд зүйлсээ B1 давхрын локерт үлдээнэ.
- Нотебүүк, дэвтэр болон бусад хэрэгтэй зүйлсээ ил харагддаг уутанд хийж авч орно.
- Уншлагын танхимд хувийн эд зүйлсээ хараа хяналтгүй орхиж болохгүй. Гээгдэж, үрэгдүүлсэн тохиолдолд номын сангийн ажилчид хариуцахгүй болно.
- Ном, хэвлэлийг гэмтээхгүй, ариг гамтай хэрэглэнэ.
- Уншлагын танхимд усны савтай орохыг зөвшөөрнө.
Уншлагын танхимын цахим хаяг: https://www.facebook.com/groups/789470342742394
I давхар 109 тоот
Бакалавр
Монгол, Гадаад хэл
Танхимаар үйлчилнэ
Лавлагаа мэдээлэл

