Ном бүрдүүлэх хэсэг
Ном бүрдүүлэх хэсэг бол аливаа номын сангийн хувьд чухал үүрэгтэй нэгж бөгөөд тухай номын санд шаардлагатай эх сурвалжуудыг цуглуулах, боловсруулж бүртгэх, уншигчдад хүргэх ажлыг хариуцдаг. МУИС-ийн Номын сангийн Ном бүрдүүлэх хэсэгт хийгддэг үндсэн ажлууд:
- МУИС-ийн сургалтын хөтөлбөр, судалгааны чиглэлд нийцсэн ном, сурах бичиг, гарын авлага, сэтгүүл болон цахим эх сурвалжийг харьяалагдах тэнхимээр хэлэлцүүлэх, бүрдүүлэх
- Төсөл хөтөлбөр, хандив, солилцооны замаар ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг бүрдүүлэх
- Шинээр бүрдүүлсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг шинжлэх ухааны ангиллаар ангилах, хуваарилах
- Номын сангийн данс бүртгэлд бүртгэх
- МУИС-ийн номын сан Коха систем (https://catalog.num.edu.mn/) –д ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг каталогжуулан оруулах
- Албаны үсэг дарааллын каталог зохион байгуулах
- Зохих ангилал, бүртгэл, каталог бүрэн туссан ном, хэвлэлийн бүтээгдэхүүнд техник ажиллагаа хийж стандартын дагуу боловсруулах
- Уншлага-үйлчилгээнд бэлэн болсон бүтээгдэхүүнийг хуваарилалтын дагуу уншлагын танхим, фондуудад хүлээлгэн өгөх
- Бүрдүүлэлттэй холбоотой тоо баримт, тайлан статистик гаргах
- Номын санд бүрдүүлэх шаардлагатай бүтээлийн санал хүсэлт авах, уншигч-хэрэглэгчийн саналыг бүрдүүлэлтэд тусгах
- Сан хөмрөгийн эргэлтийн судалгаа хийх, бүрдүүлэлтийг оновчтой болгох төлөвлөгөө, төсөв боловсруулах
Ном бүрдүүлэх хэсэг нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй.
- Ном бүрдүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн-1
- Каталогч-1
- Ном ангилагч-1
- Ном бүрдүүлэгч-1
- Ном ажиллагч-1
- Номын санч-1




