Номтой найзалъя клуб
"Оюутнуудад унших соёлыг төлөвшүүлж, мэдлэгийн цар хүрээг тэлэх, шүүмжлэлтэй сэтгэх, илтгэх болон харилцааны ур чадварыг хөгжүүлэх, оюутнуудын бүтээлч оролцоог нэмэгдүүлэх замаар нээлттэй, идэвхтэй, мэдлэгт суурилсан хамтлагийг бий болгох"
- Унших соёлыг төлөвшүүлэх
- Бүтээлч уншлагыг дэмжих
- Шүүмжлэлтэй сэтгэх, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэх
- Хэлэлцүүлэг, мэтгэлцээний арга хэмжээг тогтмол зохион байгуулах.
- Академик болон ерөнхий мэдлэгийг баяжуулах
- Харилцаа, хамтын ажиллагааг дэмжих
- Илтгэх ур чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх
- Бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх
- Хувь хүний хөгжлийг дэмжих
- Оюутнууд хамтдаа ном унших аргад суралцах
- Ярих урлагийг эзэмших, багаар ажиллах чадварыг дэмжих
- Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах
- Шинэ номын мэдээллийг оюутнуудад түргэн шуурхай хүргэх
- Номын зохиолчтой уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах
- Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
- 7 хоног бүр “Номтой уулзалт” нэртэй уншсан номныхоо талаар ярилцдаг хэлэлцүүлэг, уулзалт хийх
- Клубээс хичээлийн жилд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, сар тутам мэдээллээ түгээх
- Номын баяр, бичиг үсгийн баяр зэрэг тэмдэглэлт үйл ажиллагаанд МУИС-ийн номын сантай хамтран ажиллах
- Уншсан номын тэмдэглэлийн уралдааныг жилд 1-2 удаа зохион байгуулах
- Бэстселлэр номын зохиолчтой номын хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулах
- Оюутнууд хоорондоо хуучин номоо солилцоход нь туслах, зуучлах арга хэмжээ зохион байгуулах
- Яруу найргийн үдэш зохион байгуулах
МУИС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн Шилдэг клубийн “дэд байр”
МУИС-ийн Номын сангийн захирал Г.Цэрэнгийн санаачлагаар 2018 онд үүсгэн байгуулсан.
