МУИС-ийн номын сангаас жил бүрийн 9-р сард Соёл, урлагийн ажилтны өдрөөр номын сангийн салбарт тулгамдаад байгаа асуудлаар санал солилцож, шийдэл хайдаг “НОМЫН САН: ӨНӨӨДӨР, МАРГААШ” форумыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ удаад хамрах хүрээ, хэлэлцэх асуудлыг өргөжүүлэн “АКАДЕМИК НОМЫН САНГИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдвийн хүрээнд олон улсын хурал, семинар хэлбэрээр зохион байгуулж, гадаад дотоодын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцлоо.
2025 оны 9-р сарын 8-9-ний өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн байрны 502 тоот Хурлын танхимд зохион байгуулагдсан тус хурлаар академик номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээний онцлог, хиймэл оюун ухааныг номын санд нэвтрүүлэх тухай, эрдэм-шинжилгээний судалгааны ажил, цахим шилжилт, мэдээлийн систем, каталогийн асуудал, монгол судлалд оруулах хувь нэмрийн талаар нийт 17 илтгэл хэлэлцүүллээ.












