01 May, 2024 | Uncategorized, Мэдээ | Write comment МУИС-д анхны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсны 80 жилийн ойд зориулсан номын үзэсгэлэн гаргалаа. МУИС-д анхны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсны 80 жилийн ойд зориулсан номын үзэсгэлэн 2024 оны 04 дүгээр сарын 24-нд МУИС-ийн төв байранд амжилттай болж өндөрлөлөө. Уг үзэсгэлэнгээр МУИС-ийн багш нарын бүтээлээс нийт 1011 ширхэг номыг дэлгэж үзүүллээ. Дашрамд дурьдахад Монгол улсын дээд боловсролын ууган байгууллага болох МУИС нь 1944 онд анхны эрдэм шинжилгээний хурлаа зохион байгуулж, уг хуралд хэлэлцүүлсэн 14 илтгэлийг эмхэтгэж МУИС-ийн эрдэм шинжилгээний бичгийн анхны дугаарт хэвлүүлж байжээ. Энэ нь Монгол улсад зохион байгуулагдсан анхны эрдэм шинжилгээний хурал гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Previous post МУИС-ИЙН НОМЫН САН ДЭЛХИЙН НОМЫН ӨДРӨӨР Next post “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР – 2024” ӨДӨРЛӨГ БОЛЛОО