bahis siteleri sincan escort free porn tube alanya escort betboo elazig escort escort bayan bakirkoy escort beylikduzu escort mersin escort bayan antalya anal escort porno izle

                                                                                     ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Номын сангийн уншигчаар хэрхэн бүртгүүлэх вэ?

  • МУИС-ийн үнэмлэх /оюутан, магистр, доктор, багш, ажилтан/ ашиглан номын сангийн уншигчаар бүртгүүлж үйлчилгээ авна. Номын сангийн систем нь МУИС-ийн удирдлагын Сиси мэдээллийн системээс таны мэдээллийг автоматаар татаж авах бөгөөд суралцагч та “Идэвхтэй сурч байгаа” төлөвт байх шаардлагатай.

Гэрээр ном олгох фондоос хэдэн ном, хэдэн хоногийн хугацаатай авч болох вэ?

  • Номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, үйлчилгээ хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Салбар сургуулиас гэрээр ном авсан нөхцөлд, төв номын сангийн гэрээр ном олгох фондоос ном нэмж авч болох уу?

  • Болно.

Байгалийн ухааны уншлагын танхим, нийгмийн ухааны уншлагын танхимаас гэрээр ном олгох уу?

  • Чөлөөт сонголттой уншлагын танхимаас гэрээр ном олгохгүй зөвхөн сууж унших боломжтой.

Гэрээр ном авсан нөхцөлд номын хугацааг дахин сунгах уу?

  • Тухайн номын эрэлт, хүртээмжээс хамаарч сунгах эсэхийг номын санч шийднэ.

Номын хугацаа хэтэрсэн нөхцөлд мөнгө төлөх, үйлчлүүлэх эрх хасагдах тухай тайлбар хэлж өгнө үү?

  • Номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, МУИС-ийн номын сангийн журмаас мэдээлэл авах боломжтой.

Оюутан өөрийн сурч байгаа сургуулиас бусад салбарын номын сангаас үйлчилгээ авч болох уу?

  • Болно.

Эрдэм шинжилгээний уншлагын танхимаар бакалаврын оюутан үйлчилгээ авч болох уу?

  • Уншлагын танхимуудад байхгүй, зөвхөн эрдэм шинжилгээний фондод байгаа номыг бакалаврын уншигчдад өдрөөр олгоно.

Номын сангийн EBSCO HOST онлайн мэдээллийн санг хэрхэн ашиглах вэ?

  • Номын сангийн цахим уншлагын танхим №307 тоотод ирж номын санчаас сургалт авах боломжтой. Мөн номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, гарын авлага хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Ном болон судалгааны ажлыг хуулбарлан авч болох уу?

  • Монгол улсын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, “МУИС-ийн номын сангийн журам”-ын дагуу хуулбарлан авах боломжтой.

Номын сан 24 цагаар үйлчилгээ үзүүлэх үү?

  • Одоогоор 24 цагийн үйлчилгээ үзүүлэхгүй байгаа. 24 цагийн үйлчилгээ үзүүлэх талаар судалгааны түвшинд яригдаж байна.

Электрон каталоги гэж юу вэ?

  • МУИС-ийн номын сангийн электрон каталогид цаасан болон цахим материалын мэдээллийг каталогжуулан оруулсан. Уншигч та http://catalog.num.edu.mnхаягаар хандан сургалт судалгаанд ашиглагдах ном, хэвлэлийн бүтээгдэхүүн номын санд байгаа эсэх, аль уншлагын заалнаас захиалан авах боломжтой талаарх мэдээллийг авах боломжтой.

Номын сангийн электрон каталогиос номоо хэрхэн хайх вэ?

  • Номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, гарын авлага хэсгээс үзэх. Мөн номын санч нараас зөвлөгөө тусламж авах боломжтой.

Номоо урьдчилан онлайнаар захиалж болох уу?

  • Одоогийн байдлаар магистрантаас дээш түвшний уншигчид зөвхөн эрдэм шинжилгээний фондоос номыг урьдчилан захиалах боломжтой. Номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, гарын авлага хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Цахим номын сангийн үйлчилгээг хэрхэн авах вэ?

  • Номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, гарын авлага хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Цахим уншлагын танхимаар хэрхэн үйлчлүүлэх вэ?

  • Номын сангийн №307 тоотод МУИС-ийн үнэмлэхтэй ирж бүртгүүлэн, үйлчилгээ авах боломжтой.

Уншигч ном алдаж үрэгдүүлсэн тохиолдолд хэрхэн төлөх вэ?

  • Номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, МУИС-ийн номын сангийн журмаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

МУИС-ийн номын санд гадны уншигч суух боломжтой юу?

  • Суух боломжтой.

Гадны уншигчдад номын сангийн уншигчийн үнэмлэх нээх үү?

  • Уншигчийн үнэмлэх нээхгүй. Төлбөрт үйлчилгээг санал болгодог. МУИС-ийн номын сангийн суудлын тоо, номын сангийн багтаамжаас шалтгаалж өдөрт 15 хүртэл гадны уншигч хүлээн авдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг 77307730-1424 утсаар лавлах боломжтой.

Гадны уншигчдад ном болон судалгааны ажлыг гэрээр олгох уу?

  • Гадны уншигчдад гэрээр ном олгохгүй, зөвхөн уншлагын танхимаар сууж унших боломжтой.

Гадны уншигч уншлагын танхимаас хоёроос дээш ном захиалан ашиглаж болох уу?

  • Болно.

Гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдэд үнэмлэх нээж, цахим орчноор үйлчилгээ үзүүлэх үү?

  • Боломжгүй.

Лавлагаа мэдээллийн үйлчилгээг хэрхэн авах вэ?

  • МУИС-ийн номын сан нь лавлагаа мэдээллийн хоёр номзүйчтэй бөгөөд Номын сангийн №409 тоотод ажиллаж байна. Уншигч та лавлагаа мэдээллийн үйлчилгээг амаар, бичгээр /ажлын 3 хоног/, утсаар (75754400-1411, 75754400-1412) болон онлайнаар (http://library.num.edu.mn) дамжуулан авах боломжтой.

Номын сантай холбогдолтой мэдээ мэдээллийг хаанаас авах вэ?

  • МУИС-ийн номын сан нь бие даасан цахим хуудас http://library.num.edu.mn болон facebook.com/NUMlibrary фэйсбүүк хуудсаар дамжуулан номын сантай холбоотой мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэж байна.

Уншлагын танхимуудын цагийн хуваарийг хэлж өгөөч?

Bootstrap Example

Төв номын сангийн цэг салбар /Номын сангийн шинэ байр/

Алба, хэлтэс Байршил Цагийн хуваарь Утас
Давхар Тоот
Номын сангийн захирал IV 410 09:00-18:00 1410
Үйлчилгээний хэсэг IV 409 09:00-18:00 1411
Лавлагаа, ном зүй IV 409 09:00-18:00 1412
Ном бүрдүүлэн ажилллах хэсэг IV 408 09:00-18:00 1413
Ном бүрдүүлэн ажилллах хэсэг IV 407 09:00-18:00 1414
Номын сангийн мэдээллийн технологийн хэсэг IV 407 09:00-18:00 1415
Эрдэм шинжилгээний уншлагын танхим IV 411 08:30-21:00 1416
Байгалийн шинжлэх ухааны номын уншлагын танхим III 306 08:30-21:00 1417
Цахим уншлагын танхим III 307 09:00-18:00 1418
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны уншлагын танхим II 211 08:30-21:00 1419
Ном сэлбэн засах, ариутгах лаборатори II 212 09:00-18:00 1420
Гэрээр ном олгох фонд-2 I 110 09:00-19:00 1121
Гэрээр ном олгох фонд-1 I 109 09:00-19:00 1122
Тогтмол хэвлэлийн уншлагын танхим I 108 09:00-18:00 1423
Номын сангийн нэг цэгийн үйлчилгээ I 107 - 1424
Номын дэлгүүр I 101 - 1425

Салбар номын сан

Салбар номын сангууд Байршил Цагийн хуваарь Утас
БС Хич-V, 505 08:30-21:00 4139
ОУХНУС Хич-V, 304 09:00-19:00 5109
ХЗС Хич-III, 205 08:30-21:00 3516
xxx xxx porn xxx porn