МУИС-ИЙН НОМЫН САНГИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН О.НАРАНТУЯА АКАДЕМИК НОМЫН САНГИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ СУДЛАХ ЗОРИЛГООР АНУ-ЫН БАРУУН ВАШИНГТОНЫ ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНД АЖИЛЛААД ИРЛЭЭ

МУИС-ийн Номын сангийн хөгжлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд Дэлхийн жишигт нийцэхүйц “Академик номын сан” болохын тулд хүний нөөцөө бэлтгэх, МУИС-ийн сургалтын хөтөлбөрийг дэмжин ажиллахад үйл ажиллагаа болон үйлчилгээгээ голлон чиглүүлэх, Гадаад улс орнуудын их, дээд сургуулийн үйлчилгээний шинэ загварыг судлах ажлын хүрээнд МУИС-ийн Номын сангийн ахлах мэргэжилтэн О.Нарантуяа Баруун Вашингтоны Их Сургуулийн Номын санд ажиллаа.

Ажиллах хугацаандаа Номын сангийн систем, Академик номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээ, хүний нөөцийн талаар судалгаа хийж, номын сангийн үйлчилгээний шинэ технологид суралцсан болно. Үүнээс онцлон Номын сангийн сургалтын систем, номын сан хоорондын ном солилцооны систем, Номын сангийн дэргэдэх судалгаа болон бичгийн төвд судлаач номын санчаар ажилласан.

Баруун Вашингтоны Их Сургуулийн Номын санд ажилласан туршлагаасаа МУИС-ийн Номын сангийн хамт олонд танилцууллаа.