24 Sep, 2024 | Мэдээ | Write comment “НОМЫН САН – ӨНӨӨДӨР, МАРГААШ-III” форум амжилттай болж өндөрлөлөө МУИС-ийн Номын сангаас Соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр “НОМЫН САН – ӨНӨӨДӨР, МАРГААШ-III” форумыг “Их, дээд сургуулийн номын сангийн хөгжил, хэтийн төлөв” сэдвийн хүрээнд ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС болон АШУҮИС-ийн номын сантай хамтран амжилттай зохион байгууллаа. Форумын үеэр номын сангийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар буюу дараах агуулгын хүрээнд илтгэл хэлэлцүүлж, асуудлыг өргөн хүрээгээр авч үзлээ. Үүнд, Их, дээд сургуулийн номын сангийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, Олон улсын номын сангийн хөгжлийн чиг хандлага, Их, дээд сургуулийн номын сангийн хөгжлийн бодлого, Хувийн их, дээд сургуулийн номын сангуудад тулгамдаж буй асуудал, Номын сангийн хууль эрх зүйн орчин, хүний нөөцийн цаашдын шийдэл зэрэг сэдвүүд багтсан. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг буй тус хэлэлцүүлгийн үр дүнд номын сангийн салбарын гадаад болон дотоод орчинд өрнөж буй шинэ санаачилга, шинэлэг технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, номын санчдын ур чадварыг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг бодитоор шийдэх боломж бүрддэгээрээ өндөр ач холбогдолтой юм. Энэ удаагийн “НОМЫН САН – ӨНӨӨДӨР, МАРГААШ-III” форумд УИХ-ын гишүүн, УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, доктор Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, доктор Б.Хэрлэн болон яам, тамгын газрын төлөөллүүд, их дээд сургуулийн номын сангийн удирдлага болон номын санч нар өргөнөөр оролцлоо. Номын сангийн салбар цаашид улам өргөжин дэвжих болтугай. Previous post Шинэ номын мэдээ Next post МУИС-ИЙН НОМЫН САНГИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН О.НАРАНТУЯА АКАДЕМИК НОМЫН САНГИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ СУДЛАХ ЗОРИЛГООР АНУ-ЫН БАРУУН ВАШИНГТОНЫ ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНД АЖИЛЛААД ИРЛЭЭ