МУИС-ийн Номын сан “Дэлхийн номын өдөр”-т зориулсан өдөрлөгийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр оюутан залуусынхаа дунд амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан.
- МУИС-ийн Номын сангийн 1 давхарт “Аз Хур” номын дэлгүүр болон “МУИС Пресс” брэндийн дэлгүүрийн ном, хэвлэлийн бүтээгдэхүүний хямдралтай худалдаа
- Зохиолч Б.Номинчимэд “Цагаан бороо” номын танилцуулга, номын тэмдэглэл шалгаруулах үйл ажиллагаа
- 1-р байрт БС-ийн Маркетингийн тэнхимийн оюутан Ш.Мөнх-Эрдэнэ
- 2-р байрт ШУС-ийн Утга зохиол судлал тэнхимийн оюутан Ч.Оюу
- 3-р байрт ХЗС-ийн Эрх зүйн тэнхимийн оюутан Б.Тэмүүлэн
- МУИС-ийн Номын сангийн ахисан түвшний “ХАМГИЙН ШИЛДЭГ УНШИГЧ”-ийг тодруулах үйл ажиллагаа
- ХЗС-ийн Эрх зүйн тэнхимийн докторант SA RINA /Сарнай/ шилдэг уншигчаар тодорлоо.
- “Хэвлэл мэдээллийн номын үзэсгэлэн” тус тус зохион байгуулав.
Номын дэлгүүртэй хамтарсан номын үзэсгэлэн худалдаа болон уг арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаануудад идэвхтэй оролцсон МУИС-ийн номын сангийн уншигчид болон бусад бүх хүмүүст баярласан талархсанаа илэрхийлж, амжилт хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.