МУИС-ийн Номын сан “Үндэсний бичиг үсгийн баяр-2022” өдөрлөгийн хүрээнд “Монголын нууц товчоо эсээ бичлэгийн уралдаан №1”, уран бичлэг, цэвэр бичигтэн тэмцээн, алтан хонх хөгжөөнт тэмцээнийг тус тус зохион байгуулсан. Мөн түүнчлэн МУИС-ийн номын сангийн сан хөмрөгт байгаа Монголын нууц товчоотой холбоотой бүтээлийн үзэсгэлэн, уран бичлэг, цэвэр бичигтэн тэмцээнд ирүүлсэн бүтээлээр тус бүр үзэсгэлэн гаргаж сурталчлав.
“Монголын нууц товчоо эсээ бичлэгийн уралдаан №1”-ийг 21 аймаг, төрийн өмчийн 8 их сургуулийн номын санчдын дунд 2 үе шаттайгаар зохион байгуулж, нэгдүгээр шатанд шалгарсан эсээнээс хоёрдугаар шатанд шилдгийн шилдэг гурван эсээг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр урамшуулав.
- 1-р байр О.Халиунаа ХААИС-ийн Номын сан
- 2-р байр Ж.Эрдэнэням МУИС-ийн Номын сан
- 3-р байр В.Энхтуяа Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан
Бакалаврын түвшний оюутнуудын дунд зохион байгуулсан “Алтан хонх” хөгжөөнт тэмцээнд 60 гаруй оюутан, “Уран бичлэг”, “Цэвэр бичигтэн” тэмцээнд нийт 50 гаруй бүтээл ирснээс эхний гурван байрыг тус тус шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.
Цэвэр бичигтэн
- 1-р байр Д.Алтанцэцэг ШУС-ХУС-ын 1-р түвшний оюутан
- 2-р байр Б.Нямсүрэн ШУС-ХУС-ын 1-р түвшний оюутан
- 3-р байр Г.Бямбанаран ОУХНУС-ийн 1-р түвшний оюутан
Уран бичлэг
- 1-р байр Б.Нямсүрэн ШУС-ХУС-ын 1-р түвшний оюутан
- 2-р байр Д.Алтанцэцэг ШУС-ХУС-ын 1-р түвшний оюутан
- 3-р байр П.Бат-Эрдэнэ ХШУИС-ийн 3-р түвшний оюутан
Алтан хонх
- 1-р байр Т.Хулан БС-ийн 4-р түвшний оюутан
- 2-р байр Г.Тунгалагтамир БС-ийн 1-р түвшний оюутан
- 3-р байр Н.Энхжингуа ШУС-ХУС-ын 3-р түвшний оюутан