2019-2021 оны МУИС-ийн номын сангийн үйл ажиллагаа болон удирдлагын үнэлгээний үр дүн, цаашид явуулах арга хэмжээ

Сэтгэл ханамжийн судалгаа авч, үр дүнд тулгуурлан номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 2019 оноос хойш МУИС-ийн номын сангийн “НС-ЗА-13” зааврын дагуу сэтгэл ханамжийн судалгааг номын санчид болон уншигчдаас жил бүр тогтмол авч ирсэн. 2020 оноос ISO 9001 стандартын шаардлагатай уялдуулан удирдлагын үйл ажиллагааг үнэлж эхэлсэн. Дээрх  судалгааны үр дүнгүүдийг хооронд нь харьцуулан дүн шинжилгээ хийлээ.

Судалгааг дүгнэн үзэхэд Уншигчдаас авсан судалгааны үр дүнгийн ерөнхий хувь нь өндөр байгаа хэдий ч 2019 онтой харьцуулахад буурсан байдалтай байна. Уншигчдын сэтгэл ханамжийн судалгааны хувийг дээшлүүлэхэд удирдлагын зүгээс дараах арга хэмжээг улам эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

  • номын сангийн цахим сан хөмрөгийн нөөцийг нэмэгдүүлэх
  • дижитал номын сантай болох
  • номын санчдын дижитал номын сангийн талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах
  • цахим номын сангийн системийг сайжруулан, хэрэглэгчдэд хялбар болгох гэх мэт.

Тус судалгааны үр дүнд үндэслэн МУИС-ийн номын сан нь номын сангийн програм, тэр дотроо цахим номын сангийн системийг сайжруулан, хэрэглэгчдэд хялбар болгох ажил мөн 4000 гаруй номонд зохиогчийн эрхийн судалгаа хийх ажлуудыг тус тус одоогоор эхлүүлээд байна. Уншигчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд номын сан ямар арга хэмжээ авч болох талаар саналаа https://docs.google.com/forms/d/1Hk2J1A2gJRogveVfLtoALRhGMJxwb_VHSbtRZxSYdQ8/edit линкээр ирүүлж бидний ажилд тусална уу.