МУИС-ийн Номын сангийн ховор номын уншлагын танхим “УНГАРЫН АРИУН ТИТЭМ БА ХААНЫ ТЭМДЭГ” номоор арвижлаа

Унгарын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Др. Обрущански Борбала, нарийн бичгийн дарга Г.Хишигбадамын хамт МУИС-ийн номын санд “Унгарын ариун титэм ба хааны тэмдэг (The Hungarian Holy Crown and the Coronation Regalia)” номыг гардууллаа.

Тус ховор номыг гардуулах үеэр МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал С.Должин, Номын сангийн захирал Г.Цэрэн нар байлцаж цаашдын хамтын ажиллагаа, гадаад харилцааны талаар ярилцлаа.