МУИС-ийн багш ажилтан, оюутнуудын анхааралд

Номын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, чөлөөт орчинг МУИС-ийн оюутнуудад зөв боловсон ашиглуулах зорилгоор номын санд хамгаалалтын хаалга суурилуулсан.Энэхүү хамгаалалтын хаалгыг 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн тогтмол ажиллуулж эхлэх тул нийт багш, ажилтан, оюутнууд өөрийн МУИС-ийн үнэмлэхээ биедээ авч явна уу.ЖИЧ: МУИС-ийн үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн бол багш ажилтнууд бичиг хэргийн ажилтанд (МУИС-ийн 1-р байр, 212 тоот, утас 77307730-1133), суралцагсад оюутан,төгсөгчийн хэлтэст (МУИС-ийн 2-р байр, 200 тоот, утас 77307730-1512) тус тус хандан нөхөн авах боломжтой.