МУИС-ийн номын санд ISO 9001:2015 стандартыг нутагшуулах ажлын хүрээнд хүн бүрийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх Японы 5S аргачлалын талаар номын сангийн нийт ажилтнуудад мэдлэг олгох, цаашид өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор 2020 оны 01 сарын 09-ны өдөр Монгол-Япон төвийн үндэсний сургагч багш Н.Батчулууныг урьж “Байгууллагын үйл ажиллагаанд 5s хөдөлгөөнийг хэвшүүлэх нь” сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.

Ажлын байрны соёлыг нэвтрүүлэх, бүтээмжийг өсгөхөд хүн бүр ахуйн болоод ухамсрын түвшинд цэвэрлэгээ хийх, цэгцлэх, зөв дадлыг хэвшүүлэх, зуршил болгох арга аргачлалын онол практик хосолсон сургалтанд нийт номын санчид идэвхитэй оролцож, багт хуваагдан хоорондоо харилцан ярилцах, асуудал дэвшүүлэх, сонирхолтой кэйс ажиллах зэргээр хүн бүрийг идэвхижүүлсэн үр дүнтэй сургалт болов.