“МУИС-ийн номын санчдын хөгжил” цуврал сургалт, семинар боллоо

“МУИС-ийн номын санчдын хөгжил” цуврал сургалт, семинар 2019 оны 10 сарын 25-нд боллоо. Энэ удаагийн семинарт англи хэлний багш, лектор М.Эрдэнэчимэг “Англи хэлийг үр дүнтэй суралцах арга зүй” сэдвээр ярилцлага хийв.

Мөн түүнчлэн номын санч бүрийн оролцоог идэвхжүүлэх “5 хором – 5 мэдээлэл” аяны хүрээнд ХЗС-ийн ахлах номын санч Г.Цэнд-Аюуш “Номын сангийн эрхзүйн орчны судалгаа”, цахим уншлагын танхимын ахлах номын санч Б.Ихтамир “Дэлхийн алдартай номын сангууд”, НХУУТ2-ын номын санч Ч.Золжаргал “Ой тогтоолтын аргаар гадаад үг цээжлэх нь” сэдвээр тус тус илтгэл тавилаа.