МУИС-ийн номын сангаас “МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл-II”-ийг эмхтгэн 2019 оны 11 сард уншигчдын хүртээл болгож байгаадаа баяртай байна. Энэхүү бүтээлд МУИС-ийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй магистрын 6447, докторын 661 судалгааны бүтээлийг /1970-2018 он/ хамруулсан болно. Уг номзүйн бүртгэл нь эрдэмтэн багш, судлаач, докторант, магистрант болон нийт уншигчдын судалгаа, эрдэм шинжилгээний ажилд үнэ цэнэтэй гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна. МУИС-ийн номын сан “МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл-I”- ийг 2017 онд эмхтгэн гаргаж уншигчдын хүртээл болгож байсан юм.
