“EBSCO” мэдээллийн санг ашиглах уралдааны дүн гарлаа

МУИС, ШУТИС, СЭЗИС-ийн багш, уншигч нарын дунд 2019.04.15-2019.06.10 хооронд “EBSCO”  мэдээллийн сангаас мэдээлэл хайх, ашиглах уралдаанд МУИС-ийн ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн багш дэд профессор О.Анхтуяа болон ШУС-ийн НУС-ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн 3-р төвшний оюутан П.Оюунсувд нар шалгарч дурсгалын зүйлээр шагнуулав.

Мөн түүнчлэн “EBSCO” мэдээллийн сангийн дэд захирал Peter Kung болон байгууллагын  Монголын талыг хариуцсан төлөөлөгч Eddie Tsai нар онлайн мэдээллийн сан, цахим ном, хайлтын системийн талаарх сургалтыг МУИС-ийн номын сангийн урилгаар номын санчдад хийлээ.