Манай улсад соёл, урлагийн ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүгээ 26 дахь жилтэйгээ золгож байна. 2019 оны 9 сарын 14-нд Чингис хааны хүрээ жуулчны баазад “Соёл урлагийн ажилтан” өдөрлөг зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгөөр МУИС-ийн Номын сангийн хамт олны дунд шагналын хур бууж “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр ахлах мэргэжилтэн О.Нарантуяа, Б.Золзаяа, ахлах номын санч М.Намжилмаа, номын санч М.Авирмэд нар, МУИС-ийн “Хүндэт жуух” бичгээр ахлах номын санч Л.Эрдэнэбулган, номын санч Ц.Баярмаа нар тус тус шагнууллаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.


Мөн 2019 оны 9 сарын 7-12ны өдрүүдэд Спортын бага наадмыг зохион байгуулж МУИС-ийн Номын сангийн баг хамт олон амжилттай оролцлоо.

