“Соёлын цаасан болон модон материалын өвийг хадгалах, хамгаалах” сэдэвт сургалт боллоо

2019 оны 09 сарын 19-ны өдөр “Соёлын цаасан болон модон материалын өвийг хадгалах, хамгаалах” сэдвээр Тайваны Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн Юнлин Их Сургуулийн (National Yunlin University of Science & Technology, TW) Лин Лан Доанг (Lin-Lang-Doang) багш сургалт хийлээ. Энэхүү сургалтад МУИС-ийн номын сангийн ажилтнууд болон оюутан залуус хамрагдаж тухайн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийв.