“Дэлхийн номын сангууд дахь Монгол сурвалж бичгийн өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр МУИС-ийн номын сангийн байранд, 23-нд Үндэсний номын сан дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд Монгол, ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, Япон, Унгар, Герман, Халимаг, Буриадын нийт 30-аад монголч эрдэмтэд монгол сурвалж бичгийн өвийн тухай сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ. МУИС-ийн номын санг төлөөлж номын сангийн захирал Г.Цэрэн, номзүйч С.Найгалмаа нар “МУИС-д хадгалагдаж буй монгол сурвалж бичгийн өвийн судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.