МУИС-ийн номын сангийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэням Солонгос улсын Үндэсний Парламентын номын санд томилолтоор 5 хоног ажиллаад туршлага солилцоод ирлээ. Үндэсний парламентын номын сан нь 320 ажилтантай, 6,500,000 гаруй номын сан хөмрөгтэй бөгөөд сан хөмрөгийн 70 орчим хувийг цахим хэлбэрт шилжүүлж, үйлчилгээндээ RFID технологийг нэвтрүүлсэн байна.
Томилолтын 5 дахь өдөр Улсын төв номын сан, Сөүлийн их сургуулийн номын сан болон Чосон улсын үеийн хааны номын сангуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Солонгос улсын эдгээр номын сантай танилцаж, мэргэжил нэгт хүмүүсээс туршлага солилцох, хамтран ажиллах боломж олгож, бүх талаар дэмжсэн МУИС-ийн удирдлага болон Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль ХХК-ны ахлах зөвлөх П.Үржинлхүндэв даргад талархал илэрхийлье.