Магистр, докторын судалгааны бүтээл хураалгахад тавигдах шаардлага

ЦААСАН ХЭЛБЭР
• Магистрын судалгааны бүтээлийг тухайн салбар сургуулиас баталсан загвар, шаардлагын дагуу бичнэ.
• Докторын судалгааны бүтээлийг “ДОКТОРЫН ДИССЕРТАЦИЙН ЭХ БЭЛТГЭХ, ХЭВЛҮҮЛЭХ, ДИССЕРТАЦИ, СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨД БАРИМТЛАХ ЖУРАМ”-ын 3-т зааснаар бичнэ.
• Цаасан хэлбэрийн судалгааны бүтээлийг ном хэлбэртэй хэвлүүлсэн байх шаардлагатай.

ЦАХИМ ХЭЛБЭР /CD, DVD/
• Үндсэн судалгааны бүтээл нь PDF хэлбэрийн нэг файл байна. /Гадна хавтас, дотор нүүр, гарчиг, товчилсон үгийн жагсаалт, үндсэн бүлэг, дэд бүлэг, номзүй, ишлэл материал, хавсралт гэх мэт/
• Судалгааны бүтээлийн хураангуй /абстракт/ нь PDF хэлбэрийн нэг файл байна.
• Үндсэн судалгааны бүтээл нь цаасаар хэвлэгдсэн дипломын ажилтайгаа утга агуулга болон хуудасны зөрүүгүй /яг адилхан/ байна.
• Үсгийн фонд нь танигдаж байх ёстой.
• CD-ний нүүрэн дээр дипломын хавтсанд тусгасан мэдээллийг оруулж хэвлэнэ.