Номын захиалгыг онлайнаар хийх боломжтой боллоо

МУИС-ийн номын сангийн “Байгалийн ухааны ГНОФ”, “Хүмүүнлэгийн ухааны ГНОФ”, “Нийгмийн ухааны ГНОФ”-оос бакалаврын төвшний МУИС-ийн уншигчид номоо онлайнаар урьдчилан захиалах үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. Та бүхэн http://catalog.num.edu.mn хаягаар хандан өөрийн номын сангийн эрхээр нэвтрэн орж номоо онлайн хэлбэрээр захиалаарай. Онлайн захиалгатай холбоотой санал хүсэлт байвал бидэнд хандана уу. Та бүхний санал хүсэлт дээр үндэслэн бид онлайн захиалгын хэсгээ улам боловсронгуй болгон сайжруулах болно.

Цахим шуудан: library@num.edu.mn

Утас:77307730-1415 /Номын сангийн мэдээллийн технологийн хэсэг/