МУИС-ИЙН НОМЫН САН ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ ЦАГИЙН АЖИЛТАН БУЮУ ОЮУТАН АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

МУИС-ийн Номын сан Нийгэм-Хүмүүнлэгийн уншлагын танхим-I, Байгалийн ухааны уншлагын танхимд тус тус хоёр оюутан цагийн ажилтнаар ажиллуулж эхэллээ. ☺️☺️

Цагийн оюутан номын сангийн үйлчилгээний ачаалал өндөр байдаг 11:00-17:00 цагт, өдөрт 6 цаг чөлөөт сонголттой уншлагын танхимд уншигчдад каталог шүүх, дотоод цахим сан, гадаад онлайн сан ашиглах талаар заавар зөвлөгөө өгөх, уншигч тавиураас хэрэгтэй номоо олоход туслах, зохиогчийн эрхийн зөвшөөрөл авсан цаасан бүтээлийг цахим хэлбэрт шилжүүлэх, сан хөмрөгийн эмх цэгц, хадгалалт хамгаалалтын хэвийн нөхцөлийг хангахад анхаарах, ном сэлбэн засахад туслан ажиллахаар гэрээ байгууллаа. Цаашид МУИС-ийн Номын сан цагийн оюутны тоог нэмэгдүүлэх талаар төлөвлөн ажиллаж байна.