“МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл V” хэвлэгдлээ

Шинэ оны эхэнд МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл V (Ном: 2016-2020 он)” хэвлэгдэн гарч олны хүртээл боллоо.

МУИС-ийн номын сангаас өөрийн сан хөмрөгт байгаа болон шинээр нэмэгдэж байгаа ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг уншигч-хэрэглэгчдэд таниулах, сурталчлах зорилгоор “МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл”-ийг цуврал хэлбэрээр эмхэтгэн хэвлүүлж ирсэн. Үүнд:

  • 2017 онд МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл I (Ном: 2011-2015 он)
  • 2019 онд МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл II (Магистр, докторын судалгааны бүтээл: 1970-2018 он)
  • 2021 онд МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл III (ОУХНУС-ийн багш нарын бүтээл)
  • 2021 онд МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл IV (МУИС-ийн эрдэм шинжилгээний бичгийн өгүүллийн ном зүй: 1946-2020 он)

Шинээр хэвлэгдсэн МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл V (Ном: 2016-2020 он) бүтээлд тус хугацаанд МУИС-ийн номын сангийн сан хөмрөгт шинээр нэмэгдсэн монгол, орос, англи, бусад гадаад хэлээр болон уйгуржин монгол бичгээр хэвлэгдсэн 3569 нэр төрлийн бүтээлийн ном зүйг эмхэтгэн оруулсан.

МУИС-ийн номын сангийн зүгээс сан хөмрөгт шинээр нэмэгдэж буй ном, хэвлэлийн бүтээгдэхүүний мэдээллийг цаг алдалгүй уншигч-хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч бүртгэн мэдээлэх ном зүйг нэг жилээр хийхээр төлөвлөн ажилладаг. Цаашид энэ жишгийн дагуу тухайн жилд бүрдүүлсэн шинэ ном, хэвлэлийн бүтээгдэхүүний ном зүй дараа ондоо хэвлэгдээд явах болно.