“НОМЫН САН – ӨНӨӨДӨР, МАРГААШ II” хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө.

МУИС-ийн номын сангаас Соёл, урлагийн ажилтны өдөрт зориулан уламжлал болгон зохион байгуулдаг “Номын сан – Өнөөдөр, маргааш” хэлэлцүүлэг “Төрийн өмчийн 6 их сургуулийн номын сангийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд 2023 оны 9-р сарын 19-ний өдөр боллоо. Төрийн өмчийн 6 сургуулийн номын сангийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох, зөвлөмж боловсруулах зорилготой тус хэлэлцүүлэгт хамтын ажиллагаатай 6 их сургууль болох МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС, АШУҮИС-ийн номын сангийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо. Нийт 7 илтгэл хэлэлцүүлж, тулгамдаж буй асуудлаа ярилцан, санал солилцож, гарц шийдэл хайж, цаашид хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.