Уламжлал болгон зохион байгуулдаг “МУИС-ийн номын санчдын хөгжил” цуврал сургалт, семинар 09 сарын 25-нд боллоо.
Номын санчид нь уншигч үйлчлүүлэгчдэд чиглсэн мэдээ мэдээлэл, зөвлөмж, хичээлийг цахимаар бэлтгэн хүргэх, видео хичээл бэлтгэх чадвар эзэмшихэд туслах зорилгоор “Цахим хичээл, зөвлөмж хэрхэн бэлтгэх вэ?” сэдвээр ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэням нийт номын санчдад хичээл орлоо.
Номын санч бүрийг хөгжүүлэх, оролцоог идэвхжүүлэх “5 хором – 5 мэдээлэл” аяны хүрээнд дараах номын санч нар илтгэл тавьж, бусдадаа мэдээлэл хүргэлээ. Үүнд:
- “Номын гэмтэл, бохирдолтыг тодорхойлох нь”сэдвээр БУУТ-ын номын санч Б.Дунал,
- “Бясалгал” сэдвээр ЭШУТ-ын номын санч П.Ганчимэг,
- “Хүүхдийн авьяас, чадварыг нээх 10 арга” сэдвээр ТХУТ ахлах номын санч Ц.Цогтбаатар,
- “Минимализм гэж юу вэ?” сэдвээр МТХ-ийн номын санч М.Золбоо нар тус тус илтгэл тавилаа.
Мөн түүнчлэн номын сангийн захирал Г.Цэрэн номын сангийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээлэл, ахлах мэргэжилтэн Б.Золзаяа номын сангийн жилийн төлөвлөгөөний хуанли талаар, ахлах мэргэжилтэн О.Нарантуяа номын санчдын гаргасан шинэ санааг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар тус тус танилцууллаа.