МУИС-ийн номын сан нь Монгол бичгийн төрөлжсөн уншлагын танхимтай боллоо

МУИС-ийн Номын сан үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөн  Ховор номын уншлагын танхимаа “Ховор ном, монгол бичгийн уншлагын танхим” болгон өргөжүүллээ. Тус уншлагын танхим нь “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг дэмжих, залуу үедээ үндэсний бичиг соёлыг өвлүүлэх, ховор номыг судалгааны эргэлтэнд оруулах, арвижуулах, Үндэсний соёлын биет өвийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршино.  

Ховор ном, монгол бичгийн уншлагын танхимаар та бүхнийг үйлчлүүлэхийг урьж байна. Тус уншлагын  танхимаар үйлчлүүлсэнээр та МУИС-ийн номын санд байгаа  ховор ном, гар бичмэл болон монгол бичгээр хэвлэгдсэн бүтээлүүдийг нэг дороос үзэн судлах боломжтой боллоо.

Ховор ном, монгол бичгийн уншлагын танхимын хаяг:
МУИС-ийн Номын сангийн байр №101 тоот
Холбогдох утас: 77307730-1425, 88182699