“Үндэсний бичиг үсгийн баяр – 2020” өдөрлөгийн хүрээнд дараах арга хэмжээг онлайнаар зохион байгууллаа.
“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр – III” сэдвийн хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, Дэд профессор Б.Түвшинтөгс багштай номын санчид ярилцлага хийв.
“Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнолын дархлаа” эсээ бичгийн уралдаанд
- I байр: Б.Майцэцэг /ОУХНУС-ийн 4 дүгээр түвшний оюутан/
- II байр: Б.Уранчимэг /ОУХНУС-ийн 3 дугаар түвшний оюутан/
“Монгол бичгээр цэвэр сайхан бичигтэн” уралдаанд
- I байр: Ш.Ширнэн /ШУС-ХУС-ын 3 дугаар түвшний оюутан/
- II байр: Х.Түвшинтүлхүүр /ШУС-ХУС-ын 2 дугаар түвшний оюутан/ тус тус шалгарлаа.
Сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргаж онлайнаар номын санч Ж.Оюунчимэг танилцуулав.