“ҮНЭТ ХОВОР НОМ, ГАР БИЧМЭЛ ҮЗЭСГЭЛЭН СЕМИНАР-2018” амжилттай болж өнгөрлөө.

2018 оны 12 сарын 28-ны өдөр МУИС-ийн номын сангийн 502 тоотод “ҮНЭТ ХОВОР НОМ, ГАР БИЧМЭЛ ҮЗЭСГЭЛЭН СЕМИНАР-2018”  боллоо. Тус үйл ажиллагаанд МУИС-ийн номын сан, Монгол улсын үндэсний болон томоохон номын сан, музей, их  сургуулийн номын сангууд, сонирхогч хувь хүн, судлаачид идэвхтэй  оролцлоо. Тус семинарт дараах ач холбогдол бүхий илтгэлүүдийг хэлэлцсэн болно. Үүнд:

  • “МУИС-ийн номын санд хадгалагдаж буй ховор номууд” – МУИС-ийн Номын сангийн захирал доктор Г.Цэрэн
  • “Академич Цэндийн Дамдинсүрэнгийн гэр музейн номын санд хадгалагдаж байгаа ховор ном, судрын тойм” – Хэл Зохиолын Хүрээлэнгийн ажилтан Р.Отгонбаатар
  • “Улаанбаатар хотын төв номын санд буй судар бичгийн тойм” – Хэл зохиолын хүрээлэнгийн ЭША Д.Мөнх-Отгон
  • “Түүх, археологийн хүрээлэнгийн түүхийн баримт мэдээллийн төвд хадгалагдаж байгаа түүхийн сурвалжууд” – Түүх Археологийн хүрээлэнгийн Түүхийн баримт, мэдээллийн төвийн эрхлэгч Д.Тод
  • “Богд хааны ордон музейд хадгалагдаж буй ном судрын танилцуулга” – Богд хааны ордон музейн ажилтан Ц.Гүнчин-Иш, Ч.Гансүх
  • “Хүүхдийн ном, зохиолын гар бичмэл” – Хүүхдийн төв номын сангийн арга зүйч С.Тунгалаг.

Мөн түүнчлэн “Ганжуур Данжуурын таван хувилбар”, “Төвд ганжуур (нартан бар)”, “Төвд ганжуур (өргөө бар)”, “Монгол ганжуур, данжуур”-ын 400 боть уйгаржин монгол бичгээр, кирилл бичгээр, японд хэвлэгдсэн хятад хэд дээрхи “Ганжуур Данжуур” 50 боть, “Эртний энэтхэгийн домгийн эмхэтгэл” 50 боть, 1964-1985 онд хамгаалсан 65 бакалаврын дипломын ажлын эх хувь, хүүхдийн ховор, хуучин ном зохиол, гар бичмэл, “Бадамлянхуа судар”-ын хуулбар, “Тан улсын цуврал бичиг” болон бусад ховор, хуучин ном, нот, пянз зэрэг үнэ цэнэтэй баримтат өвүүдийн үзэсгэлэнг МУИС, ШУТИС, СУИС-ийн номын сан, Хүүхдийн төв номын сан, МУИС-ийн Философи, шашин судлал, Утга зохиол, урлаг судлалын тэнхимүүд болон хувь хүмүүсээс гаргаж үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

МУИС-ийн номын сангаас зохион байгуулсан үзэсгэлэн, семинарт идэвхтэй оролцсон дээрх байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье.