Зохион байгуулагч: МУИС-ийн номын сан
Зорилго: МУИС-ийн номын сангийн сан хөмрөгийг үнэт, ховор ном, гар бичмэлээр баяжуулах, ховор ном, гар бичмэлийн мэдээллийн сан бүрдүүлэх
Зорилт:
- Монголын номын сангуудын сан хөмрөгт болон хувь хүнд хадгалагдаж байгаа шинжлэх ухааны бүх салбарын агуулга бүхий үнэт, ховор ном, гар бичмэл материалын судалгаа хийх;
- МУИС-ийн номын санд үнэт, ховор ном, гар бичмэл материалын өвийг төвлөрүүлэх боломжийг хайх;
- Байгууллага болон хувь хүний эзэмшилд байгаа үнэт, ховор ном, гар бичмэл материалын байршлыг МУИС-ийн номын сангийн электрон каталогитой холбох замаар баримтат өвийн мэдээллийн сан үүсгэх, эргэлтэнд оруулах, нийтэд сурталчлах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах.
Оролцох байгууллага, хувь хүн 2018 оны 12 сарын 25-ны дотор бидэнтэй холбогдож бүртгүүлнэ үү.
Та манай үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор өөрт байгаа соёлын үнэт өвөө нийтэд таниулах, судалгааны эргэлтэнд оруулах, харилцан мэдээлэл солилцох буюу нийгмийг соён гэгээрүүлэх, үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах болно.
Хэзээ: 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 1000 цагт
Хаана: МУИС-ийн номын сан
Холбоо барих:
Имэйл хаяг: library@num.edu.mn
Утас: 75754400-1411, 75754400-1413, 99064401, 89139424, 91991076