МУИС-ийн номын сангийн хамт олон Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж. Батмөнх агсны гэргий, өндөр настан А.Дариймаа гуайг эргэлээ

МУИС-ийн номын сангийн хамт олны төлөөлөл ахмад настан А.Дариймаа гуайтай уулзаж, ажиллаж байсан үеэ дурсан ярилцлаа. Тэрээр ойрын төрөл Б.Даваахүү эгчээр халамжлуулан,  хамт амьдарч байгаа юм байна.  А. Дариймаа гуайн бие нь тааруу, асарч халамжлах хүнгүй, их ядруу байгаа гэсэн ташаа мэдээлэл цацагдсаныг энэ ташрамд залруулъя.

А.Дариймаа нь МУИС-ийн номын санд 1966-1987 онд номзүйч, номын сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад, өндөр насны тэтгэвэртээ суусан. Тэрээр МУИС-ийн номын сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.