МУИС-ийн номын сангийн эрдэм шинжилгээний номын фондоос магистрантаас дээш төвшний МУИС-ийн уншигчид номоо онлайнаар урьдчилан захиалах үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. Та бүхэн http://catalog.num.edu.mn хаягаар хандан өөрийн номын сангийн эрхээр нэвтрэн орж номоо онлайн хэлбэрээр захиалаарай. Онлайн захиалгатай холбоотой санал хүсэлт байвал бидэнд хандана уу. Та бүхний санал хүсэлт дээр үндэслэн бид онлайн захиалгын хэсгээ улам боловсронгуй болгон сайжруулах болно.
Цахим шуудан: library@num.edu.mn
Утас:77307730-1415 /Номын сангийн мэдээллийн технологийн хэсэг/
77307730-1416 /Эрдэм шинжилгээний уншлагын танхим/