“Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв

МУИС-ийн номын сан “Дэлхийн номын өдөр”-т зориулсан өдөрлөгийг уншигчдынхаа дунд амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд уншигчдын сурч боловсрох, ном унших идэвхийг өрнүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь хувь нэмэр оруулах зорилгоор “Ном уншихуйн гайхамшиг” сэдвээр Үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн О.Нарантуяа нээлттэй лекц уншиж, уншигчдын дунд асуулт хариултын АХА тэмцээн зохион байгууллаа. АХА тэмцээний ялагчаар ШУС-ХУС-ийн I курсын оюутан Г.Хосбагана шалгарлаа.

      

2017-2018 оны хичээлийн жилийн “Тэргүүний уншигч”-аар ХШУИС-ийн II курсын Б.Чингүн 225 ном, ШУС-БУС II курсын Т.Булганхангай 220 ном уншсан амжилтаар шалгарлаа.

  

Энэ үеэр 2017-2018 оны хичээлийн жилд хамгийн их уншлагад гарсан ТОР 9 ном болон МУИС-ийн эрдэмтэн багш нарын бүтээлийг танилцуулах үзэсгэлэн, “Сонирхолтой номоо солилцоогоор хэрэгтэй номоо хэрэгцээгээрээ” ном солилцох аяныг тус тус зохион байгуулав.