“МУИС-ийн номын санчдын хөгжил” сэдэвт цуврал семинар өдөр амжилттай болж өндөрлөлөө.

2017-2018 оны хичээлийн жилийн “МУИС-ийн номын санчдын хөгжил” сэдэвт цуврал семинар 3 сарын 29-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү семинараар МУИС-ийн цахим номын сан болон онлайн мэдээллийн санг хэрхэн ашиглах талаар номын санчдад сургалт хийлээ. Мөн түүнчлэн номын санчдын дунд биеийн тамир спортын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, харилцан ойлголцох, бүтээлч уур амьсгал бүрдүүлэхэд чиглэсэн хөгжөөнт спорт тэмцээнийг зохион байгууллаа.