Нийслэлийн болон орон нутгийн ЕБС-ийн номын санчдын сургалт болж байна.

МУИС-ийн номын сан, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Ииститут хамтран Улаанбаатар хот болон 21 аймаг, сумдын ЕБС-ийн номын санчдад “ЕБС-ийн номын сан хүүхдийн хүмүүжил, төлөвшилд нөлөөлөх нь” сэдвээр сургалт хийж байна. Тус сургалтыг МУИС-ийн номын сангийн Аргазүй, лавлагаа-мэдээллийн хэсгээс  2018.03.28-ны 09.00-12.30 цагт  МУИС-ийн номын сангийн байрны 203 тоотод зохион байгуулав. Эхний сургалтанд номын санчаар 5-аас дээш жил ажиллаж байгаа нийслэл болон орон нутгийн ЕБС-ийн номын санчдын төлөөлөл 30 хүн хамрагдсан. Дараагийн сургалтыг номын санчаар 5-аас доош жил ажиллаж буй ЕБС-ийн номын санчдад зориулан 2018.04.04-ны  өдрийн 09.00-12.30 цагт  МУИС-ийн номын сангийн байрны 202 тоотод зохион байгуулна.