МУИС-ийн Номын сан “Дэлхийн номын өдөр”-т зориулсан өдөрлөгийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр оюутан залуусынхаа дунд амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан.
- Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэнгийн академич Р.Отгонбаатар “Монгол ном хэвлэлийн эртний өвөөс” сэдвээр зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлэг
- 2022-2023 оны хичээлийн жилийн “Шилдэг уншигч”-ыг тодруулах үйл ажиллагаа
- 1-р байрт ХЗС-ийн оюутан Б.Мөнхтуул 659 ном уншсан амжилтаар
- 2-р байрт БС-ийн оюутан Ш.Сумъяахүү 650 ном уншсан амжилтаар
- Өөрт хамгийн их нөлөө үзүүлж чадсан номыг сурталчлах үйл ажиллагаа
- 1-р байрт ХЗС-ийн оюутан Б.Ууганзаяа
- 2-р байрт ХЗС-ийн оюутан М.Тэргэл шалгарсан
- Танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн
- “Шавар шахмалаас эхлэн өнөөгийн цахим номын хэлбэр хүртэлх ном хэвлэлийн хувьсгал”-ын талаар он цагийн хэлхээсийн дагуу фото зургийн үзэсгэлэн
- Нобелийн шагналтнуудын зохиолууд болон зохиол нь кино дэлгэцнээ мөнхөрсөн бүтээлүүдийн дээжээс гаргасан үзэсгэлэн
- “Санаанаас гарахгүй сайхан ном” сэдэвт хэлэлцүүлгийн үзэсгэлэн зургийг тус тус зохион байгуулав.
Идэвхтэй оролцсон МУИС-ийн номын сангийн уншигчид болон бусад бүх хүмүүст баярлан талархсанаа илэрхийлж, амжилт хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.