МУИС-ийн номын сан нь Японы Ниппон сангийн (Nippon Foundation) дэмжлэгтэйгээр Японы Шинжлэх ухааны нийгэмлэгийн хэрэгжүүлдэг “READ JAPAN PROJECT” төсөлд хамрагдан Японы түүх, соёл, урлаг, нийгэм, улс төр, эдийн засагтай холбоотой номоор сан хөмрөгөө баяжуулж байна. Тус төслийн хүрээнд 2021 онд 19 ширхэг ном хүлээн авч байсан бол энэ онд 24 ширхэг ном хүлээн авлаа. Номыг хүлээлгэн өгөх арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцлоо. Элчин сайд МУИС-ийн номын сантай танилцаж, МУИС-ийн музей үзэж сонирхон, хүндэт дэвтэрт дурсгалын үг бичиж үлдээлээ.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.