МУИС-ийн 80 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн Номын сангаас “Номын санч мэргэжил өнөөдөр, маргааш” сэдэвт семинар, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт нийтийн номын сан болон их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, хөдөө орон нутгийн номын сангаас нийт 100 гаруй төлөөлөл оролцож Монгол улсын номын сангийн салбарын хүний нөөцөд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.
Номын сангийн салбарынхандаа Соёл, урлагийн ажилтны баярын мэндийг хүргэе.